Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль







Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид өөрсдийн мэдээллээ цахим тавцанд хэрхэн байрлуулах АРГАЧЛАЛ

Орон нутгийн сонгуульд нэрээ дэвшүүлэн, төрөө түшилцэж, түмэн ард олныхоо төлөө өөрийн эрдэм мэдлэг, авьяас чадвар, хүчин зүтгэлээ зориулж байгаа нэр дэвшигч таньд баярлалаа!

Монгол Улсын сонгуулийн хамгийн том цахим тавцанд тавтай морилно уу!

Нэр дэвшигч та тэнцүү өрсөлдөх цахим тавцанд өөрийн мэдээллээ байршуулахын тулд дараах алхмуудыг гүйцэтгэх шаардлагатай болно.

  1. Цахим тавцанд нэр дэвшигчийн мэдээллийг оруулах эрхээ нээлгэхийн тулд Голомт Банкны 1105361558 тоот дансанд 35,000 төгрөг байршуулна. Ингэхдээ гүйлгээний утга дээр заавал нэр дэвшигчийн овог, нэр ба намын харьяалалыг үнэн зөв мэдээлнэ.

  2. Нэр дэвшигч та www.myvote.mn цахим хуудсанд нэвтэрнэ.




  3. Санамж мэдээлэл гэсэн хэсэгтэй танилцаж, ЦААШ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ товчийг дарна

  4. Хэрэв мэдээллээ хэрхэн оруулах аргачлал харах шаардлагатай бол баруун дээд буланд байрлах АРГАЧЛАЛ ХАРАХ зэснээс харна уу. Үгүй бол “Сонгогч та өөрийн харьяалалын бүс нутгийг сонгоно уу” хэсгээс өөрийн нэр дэвшиж буй харьяалалынхаа бүсээ олж сонгоно. Ингэхдээ Монгол Улсын газрын зураг болон НИЙСЛЭЛ, ОРОН НУТАГ гэсэн тусдаа цэснээс сонголт хийж нэвтэрнэ.



  5. Нийслэл болон аймаг, эсвэл дүүрэг болон сумынхаа тойргоо олж нэвтэрнэ.




  6. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшиж байгаа бол нийслэлийн хэсгээс өөрийн тойргоо олно. Мөн адил аймгийнх бол аймгийг, дүүргийнх бол дүүргийг, сумынх бол сумаа тус тус сонгоно.




  7. Сонгосон тойрог дотроос идэвхжээгүй байгаа цонх бүхий сул нэг цонхыг сонгож нэвтэрнэ.



  8. Ингэхдээ Нэр0000 гэсэн сонгосон дөрвөн оронтой тоог цаасан дээр тэмдэглэж авна.

  9. Тэмдэглэсэн Нэр0000 гэсэн дөрвөн оронтой тоог staff@myvote.mn цахим хаяг руу өөрийн баталгаат цахим хаягаас илгээнэ. Ингэхдээ заавал нэр дэвшигчийн овог, нэр, намын харьяалал болон утасны дугаарын хамт илгээнэ. Хойшид өөрийн баталгаат цахим хаягийг л ашиглана.

  10. Цахим тавцангийн staff@myvote.mn хаягаас нэвтрэлт хийх холбоос бүхий зөвшөөрөл таны цахим хаягт 12 цагийн дотор ирсэн дариуд холбоос дээр дарж, цахим тавцанд нэвтрэн орж, нэр дэвшигчийн мэдээллийг цахим тавцанд байршуулна.

  11. Нэр дэвшигчийн сонгуулийн албан ёсны зургаа оруулна.



  12. Нэр дэвшигчийн товч намтар, сонгуулийн зорилго, мөрийн хөтөлбөр болон өөр бусад мэдээллийг оруулна. Мөрийн хөтөлбөрийг 3,000 тэмдэгтэд багтаана.




  13. Бүх мэдээллийг оруулж, дахин нягталсны дараагаар “Дэлгэрэнгүй мэдээллийг илгээх” товчийг дарж, нэмэлт цонхонд зөвшөөрснөөр нэр дэвшигчийн мэдээлэл цахим тавцанд байршина.




Анхааруулга ба санамж

  1. Нэг нэр дэвшигч нэг удаа мэдээлэл оруулах боломжтой. Цахим шуудангийн хаяг баталгаатай байна. Мэдээлэл илгээгдсэн тохиолдолд оруулсан мэдээллээ дахин засварлах боломжгүй.

  2. Төлбөр төлөөгүй тохиолдолд нэр дэвшигчийн мэдээллийг оруулах боломжгүй.

  3. Хуулийн дагуу цахим тавцан 2020 оны 10 сарын 01- ны өдрийн 01 цагаас албан ёсоор идэвхжиж, олон нийтийн сүлжээнд ашиглагдахаар тавигдана.

  4. Хуулийн дагуу цахим тавцан 2020 оны 10 сарын 13- ны өдрийн 23 цагаас албан ёсоор хаагдаж, олон нийтийн сүлжээнийн ашиглалтаас хасагдана.



НЭР ДЭВШИГЧ ТАНЬД АМЖИЛТ ХҮСЬЕ!