Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль





“МИНИЙ САНАЛ” НИЙГЭМД ҮЙЛЧИЛДЭГ
ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА



www.myvote.mn


МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ХАМГИЙН ТОМ ЦАХИМ ТАВЦАН

“Миний Санал” цахим суурьт тавцангийн зорилго нь Монгол Улсын иргэний Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлэх, сонгуулийн нэр дэвшигчдийн мэдээллийн нэгдсэн санг бий болгох, сонгогчдод нэр дэвшигчдийн тэнцвэртэй мэдээллийг хүргэх, сонголтоо хийхэд нь туслах, сонгуульд оролцогчдын идэвхийг нэмэгдүүлэх, сонгогч олон нийтэд үйл ажиллагааг нь сурталчлахад оршино.



Цахим тавцангийн ажиллах зарчим

Цахим тавцангийн техникийн танилцуулгыг та бүхэнд хүргэхдээ баяртай байна. Энэхүү танилцуулгаар www.myvote.mn цахим хуудсанд нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн мэдээллийг хэрхэн оруулах, хэрхэн харах алхмуудыг дэлгэцэн дээр бодит байдлаар үзүүлнэ.


Нүүр хуудас

Нүүр хуудсанд үндсэн цэснүүдээс гадна нийслэл, аймаг дүүргүүдийг жагсаалтаар, мөн газрын зургаар ялган харуулж байна. Дунд хэсэгт хайлтын цэс, доод хэсэгт сонгуульд нэр дэвшигч нам, эвсэлүүд харагдах бөгөөд энэ хэсгээс тухайн намын нэр дэвшигч нарыг нэг дороос харах боломжтой.



Орон нутгийн хэсгээс сонгосон тухайн аймаг, дүүрэг, сум, хорооны бүх нэр дэвшигчдийн мэдээллийг харах боломжтой.



Нэр дэвшигчдийн үндсэн мэдээлэл

Нэр дэвшигчдийн ерөнхий мэдээлэл, боловсрол, ажлын туршлага, зорилго, мөрийн хөтөлбөр зэрэг мэдээллүүдийг нэг дороос авах боломжтой. Түүнчлэн, уг мэдээллийн санд нэр дэвшигч нь өөрөө хувийн мэдээллээ байршуулах боломжтой.




Хайлтын хэсгийг ашиглах

Хайлтын хэсгээс нийслэл, аймаг, дүүрэг, сум, хороо зэрэг хайлтын нөхцлөө оруулж, хайх боломжтой. Мөн нэр дэвшигчийн нэрээр хайлт хийх боломжтой. Ингэхдээ сонирхсон нэр дэвшигчийнхээ овог, нэрийг бүтнээр нь оруулан үр дүнг харна.

Жишээлбэл: Орон нутаг- Архангай аймаг- Эрдэнэбулган сум гэсэн дарааллаар хайлт хийж харууллаа.



Нийслэл- Багануур дүүрэг- 1- р хороо гэсэн дарааллаар хайлт хийж харууллаа.

Түүнчлэн, нам, эвсэлээс сонгож, нарийвчлан хайлт хийх боломжтой.



Жишээлбэл, хайлтын үр дүнд дэлгэцэнд бие даан нэр дэвшигчдийг харуулсан байдал.




Анхаарал тавьсанд баярлалаа!